МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Говил багт “Багийн төвийн цогцолбор” ашиглалтад орлоо
2021.09.24
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Говил багт “Багийн төвийн цогцолбор” ашиглалтад орлоо

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт “Багийн төвийн цогцолбор” ашиглалтад орлоо.

Ингэснээр тус багийн иргэд төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломж бүрдэж буй юм.

Уг цогцолборт Багийн Засаг даргын Ажлын алба, Өрхийн эмнэлэг, Цагдаа, Банк, Иргэний танхим ажиллана. Энэ нь орчин үеийн стандартад нийцсэн 5 давхар барилга бөгөөд улсын төсвөөс 1.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ.

Говил багт 1000 өрхийн 4000 гаруй иргэн оршин суудаг.

ШИНЭ МЭДЭЭ