МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Төлөөлөгчийн газартаа ажиллалаа
2021.09.30
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Төлөөлөгчийн газартаа ажиллалаа

Баянгол дүүргээс УИХ-д сонгогдон ажиллаж буй Х.Ганхуяг гишүүн дүүрэг дэх Төлөөлөгчийн газартаа ажиллаж, тойргийнхоо иргэдийг хүлээн авч уулзлаа.

Маш олон асуулт, хүсэлтүүдийг хүлээн авсны дотор дараах асуултанд олон иргэд хариулт авах хүсэлттэй байлаа.

1.Модны 2-ын автозамын ажилтай холбоотой Русская гимназ зам чөлөөлөхгүй байгаа талаар олон иргэнээс хүсэлт ирсэн.

Тус барилгын газар нь үл хөдлөхийн бүртгэлтэй тул газар чөлөөлөхөд төлбөр төлөх асуудлаас үүдэж, тэр хэсгийн газрын явган хүний гарц хийхэд хүндрэлтэй болсон. Энэ талаар албаны хүмүүс зохих арга хэмжээ авахаар ажиллаж байгаа аж.

2. Модны 2-ын гол автозамыг 4 эгнээ болгохоос явган хүний замаа л хангалттай өргөн болгомоор байна. Мөн сургуулийн хүүхдүүд хамгийн их явдаг болохоор тэр хурд сааруулагч, явган хүний гарц, гэрлэн дохион дээр анхаарч өгнө үү гэжээ.

Шинээр баригдаж буй автозамын хувьд уулзвар нэвтрэх чадвар баруун талаараа хэвийн, харин зүүн талдаа уулзвар нэвтрэх чадварын нэмэгдүүлэх тал дээр тооцоолол явуулж байна.

Явган хүний гарц тэмдэг тэмдэглэгээ мэдээж хийгдэнэ. Хурд сааруулагч хийх тухай хүсэлтийг илгээсэн.

3. Модны 2-ын төв зам дагуух явган хүний замыг янзалж өгөөч гэсэн хүсэлт ч мөн ирсэн юм.

Тус хэсгийн явган хүний зам 10 сард хийгдэнэ. 11-р сард Моднын 2-ын дунд замыг бүрэн хүлээлгэж өгнө гэдгийг Х.Ганхуяг гишүүний зүгээс тайлбарлалаа.

ШИНЭ МЭДЭЭ