МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Батлут: Намрын ээлжит чуулганд Эрдэнэтчүүдээ төлөөлж идэвхтэй ажиллах болно
2021.10.01

Д.Батлут: Намрын ээлжит чуулганд Эрдэнэтчүүдээ төлөөлж идэвхтэй ажиллах болно

Монгол Улсын Их хурлын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганд парламентын гишүүд коронавирусийн түргэвчилсэн шинжилгээ өгч танхимаар хуралдаанд оролцоно. Чуулганаар нийт 72 хуулийн төслийг хэлэлцэх юм.

Хэлэлцэх хуулийн төслүүд дунд Эрдэнэтчүүдийн удтал хүлээж буй Хотын статусаар хөгжих боломжийг нээж өгөх “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай” хуулийн /Шинэчилсэн Найруулга/ төсөл хэлэлцэгдэнэ. УИХ-ын гишүүн Д.Батлут  Эрдэнэтчүүдээ төлөөлж уг хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан. Эрдэнэтчүүдээ төлөөлөн хэд хэдэн саналыг хуулийн төсөлд оруулсан гэдгээ онцлон дурдсан юм.

Түүнээс гадна “Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тухай” хуулийн төслийг Д.Батлут гишүүн санаачлан, боловсруулсан нь УИХ-ын энэ чуулганаар хэлэлцэгдэх юм. Өнөөдөр бичил бизнес эрхлэгч иргэд их хэмжээний орлого олдог байх, олон хүнийг ажилд авсан байх зэрэг хүнд шалгуурт тэнцэж чадалгүй төрөөс олгож буй урт хугацаатай, нэн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадахгүй байна. Тиймээс бичил бизнес эрхлэгчдийг төрөөс дэмжсэн тусгайлсан хууль эрх зүйн орчинг бий болгох шаардлагатай гэж үзээд уг хуулийн төслийг анх санаачилсан гэдгээ Д.Батлут гишүүн онцолдог.

Үүгээр зогсохгүй “Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулсан нь энэ удаагийн чуулганаар хэлэлцэгдэхээр болсон. Уг хуулийн төсөл нь Тодорхой төрлийн зөрчил гаргасан этгээдэд шууд торгох шийтгэл оногдуулалгүй сануулдаг байх, 0-3 насны хөхүүл хүүхэдтэй эмэгтэйд баривчлах шийтгэл оногдуулахгүй байх зэрэг иргэдийн эрх зүйн байдлыг шууд дордуулахгүй байж, Зөрчлийн тухай хуулиар иргэдэд учирдаг чирэгдэл, дарамтыг багасгах зорилготой юм. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, С.Бямбацогт, Г.Ганболд, Ж.Мөнхбат, Н.Наранбаатар нартай хамтран боловсрууллаа.

ШИНЭ МЭДЭЭ