2021.09.30
Эрчим хүч
Түлшний захуудаар ажиллалаа
УИХ-ын гишүүн Д.Батлур тойрогтоо ажиллаж байна. Тэрээр Эрдэнэт хотын гэр хорооллын айл өрхүүдийг түлээ, түлшээр хангаж буй захуудад Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэнгийн хамт ажилласан юм.
Эрдэнэт хотын хувьд Булган аймгийн Хангал, Сэлэнгэ, Баян-Агт, Орхон зэрэг сумдаас түлээ, түлшний хэрэгцээгээ хангадаг. Булган аймгийн сумд түлээ нийлүүлэхдээ БОАЖЯ-аас гаргасан журмын дагуу мод бэлтгэл хийлгүй ойн цэвэрлэгээ хийх зарчмаар мод нийлүүлж байна.
Цаашид Булган аймаг модны нөөц багасч байгаа тул Эрдэнэт хотыг мод, түлээгээр хангах боломж улам багасаж байгаа гэж мэдэгдсэн гэж Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн ярилаа. Энэ жил 13.5 мянган м.куб модыг Эрдэнэт хот руу нийлүүлэх гэрээ байгуулаад байгаа юм байна.
Гэхдээ мод, нүүрсний нийлүүлэлт хэвийн байгаа гэх боловч иргэдэд худалдаалахгүй байх асуудал гарч байгааг цөөнгүй хүн хэлж байлаа.
УИХ-ын гишүүний хувиар модны хангамжийг тасалдуулахгүй байх хүсэлтийг Булган аймгийн удирдлагуудад гаргахаар шийдлээ. Эрдэнэт хотод сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах төслүүдийг яаравчлуулах асуудлаар ажил хэргийн шугамаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хандах болно.
ШИНЭ МЭДЭЭ
"Эрдэнэт" хотын 45 жилийн ой тохиож байна
2021.12.11
Өнөөдөр "Эрдэнэт хот"-ын өдөр тохиож байна
2021.12.10