МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.16
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Жаргалмаа: БНСУ-д ажиллаж буй монгол иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин авч байгаа асуудал хэрхэн шийдэгдсэн бэ

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгийг хийж байна.

 Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Хуулийг дэмжиж байгаа. Тодруулах зүйл байна. Энд зөвхөн МУ-аас гадаад улсад ажиллаж байгаа иргэн бус гадаад улсаас МУ-д ажиллаж байгаа иргэний асуудал мөн шийдэгдэх байгаа.

Өнөөдрийн байдлаар МУ-д гадаадын хэчнээн иргэн гэрээгээр ажилладаг вэ? Тэдгээр улсын асуудал ямар хэмжээнд яригдаж байгаа бол, үүгээр үүссэн хууль бус асуудал хэр байдаг вэ? Гэрээгээр биш хувь иргэд өөрсдөө гадны иргэдийг хүүхэд харуулах зэргээр ажиллуулах тохиолдол байдаг, энэ тоо баримтыг надад хэлээч ээ.

Хоёрдугаарт, БНСУ-д ажиллаж байгаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны нэг цэгийн үйлчилгээний ажилчидтай уулзаж байхад БНСУ-д цалин хөлсний доод хэмжээ нэмэгдсэн. Гэтэл бид БНСУ-д хөдөлмөр эрхлэхдээ энэ улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин авч байна. Үүнийг Засгийн газар шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлт тавьж байсан. Энэ хүсэлтийг А.Ариунзаяа сайд авсан байх гэж бодож байна.

Хүсэлт хэрхэн яаж шийдэгдсэн бол? Гадаад улсад ажиллаж байгаа хүмүүсийн асуудал энд ордог уу, нэг цэгийн үйлчилгээнийхэн маань?

Гишүүн Б.Жаргалмаагийн асуултад ХНХ-ийн сайд А.Ариунзаяа хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ