МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.12.01
Хууль, эрх зүй

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Иргэн газраа эзэмшээгүй байвал улсад хураагдах уу

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.01\ нэгдсэн хуралдаанаар Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Газрын тухай хууль бол үндсэн хуулийн дараа орох Монгол улсын иргэн бүр өмч, хөрөнгөтэй байх асуудлыг шийдвэрлэх том хууль.

2008 онд Монгол улс иргэнд газар өмчлүүлэх тухай хуультай болсноороо 0-18 хүртэлх насны бүх иргэн газартай болсон. Цахимаар газар эзэмших эрх, гэрчилгээгээ гардан авсан байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэчнээн иргэн дээрх хуулийн дагуу газар эзэмшиж байна вэ?

Энэ хууль батлагдснаар газар эзэмшиж буй иргэдийн эрхэд өөрчлөлт орох уу. Газар авсан иргэд маань төлбөрөө хэрхэн яаж төлж, төлбөрийн асуудал хэрхэн шийдэгдсэн вэ. Хэрвээ иргэн газраа ямар нэгэн байдлаар эзэмшээгүй байвал улсад хураагдах уу?

Газар эзэмшсэн байдлаар 2021 онд өссөн дүнгээрээ 838 тэрбум, 856 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Тэгвэл энэ хууль батлагдснаар улсын төсөвт бүрдүүлэх газрын төлбөр нэмэгдэх үү?

Өнгөрсөн жил Монгол улс газрын нэгдсэн санг бүрдүүлж чадсан гэж тооцож байгаа. Нэгдсэн сангийн бүрдүүлэлт ямар хэмжээнд байна вэ? Хөдөө орон нутагт отор, бэлчээрийн асуудал цаашлаад Улаанбаатар хотод хүртэл орц гарцны асуудлаар иргэн бүрт газар хоорондын маргаан үүсдэг нөхцөл их байна. Энэ асуудлыг газрын нөөцийн сан бүрдүүлж чадсанаараа шийдвэрлэж чадсан уу?

Газрын тухай хуульд хариуцлагын талаар дурдаагүй, шүүхээр шийдвэрлэнэ гэсэн зүйл заалт байна. Хэрвээ газрын төлбөрөө ямар нэгэн байдлаар төлөөгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ