2021.11.16
Хүний эрх
Хүний эрхийн ном бүтээлүүд esan цахим номын санд орлоо
“Монголын Эмнести Интернэшнл” байгууллагаас хүний эрхийн бүтээлийг "esan" цахим номын санд оруулжээ.
“Шударгаар шүүлгэх эрх” нэртэй гарын авлагыг “Монголын Эмнести Интернэшнл” байгууллагын хамт олон зохиож байсан бөгөөд 2014 онд 272 хуудастайгаар хэвлэгдэж байжээ. Энэхүү гарын авлага нь эрүүгийн шүүх ажиллагаа болоод шүүх тогтолцоонд олон улсын хэм хэмжээ, шударга ёсыг хэр сайн хангаж буйг судлах сонирхолтой хүн бүрт холбогдох хүний эрхийн хэм хэмжээний талаар практик дэм болох зорилготой юм байна. Эл бүтээлийг цахим номын санд байршуулснаар хүний эрхийн мэдлэг, мэдээллийн талаарх өргөн хүрээний ойлголтыг цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч, унших боломж бүрджээ.