МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Д.Батлут цагаан тоосны асуудлаар Эрдэнэт үйлдвэрийн удирдлагатай уулзана
2021.12.07
Эдийн засаг, Худалдаа

УИХ-ын гишүүн Д.Батлут цагаан тоосны асуудлаар Эрдэнэт үйлдвэрийн удирдлагатай уулзана

Эрдэнэт хотод цагаан тоос ихээр босож байна гэх иргэдийн санал гомдол Д.Батлут гишүүнд цөөнгүй иржээ. Гишүүн үүний дагуу Эрдэнэт үйлдвэрийн удирдлагатай уулзахаар болсон байна.

Уулзалтаар бодит байдалд үнэлэлт дүгнэлт хийх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллах, авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүнг сайжруулах чиглэлд тус үйлдвэртэй ойлголцолд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Д.Батлут гишүүн илэрхийллээ.

Тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн газартай утсаар холбогдож, хаягдлын аж ахуйн цагаан тоосыг дарах чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар тодруулжээ.

  • Тус үйлдвэр цагаан тоос дарах урвалжууд найруулах, цацах зориулалттай шинэ техникүүд авсан байна
  • Цагаан тоос дарах алба шинээр байгуулагджээ
  • Кальци, хлоридийг найруулан зориулалтын техник ашиглан тоос дэгдэж буй талбайд цацаж байна
  • Дахин хаягдал нэмж хаяхгүй хэсгүүдийг хар хөрсөөр хучих ажил эхэлжээ.
  • Шинээр полимер хэмээх урвалжаар 10 га талбайд боловсруулалт хийсэн нь үр дүнд хүрсэн бөгөөд цаашид илүү их талбайг хамруулах аж
  • Хаягдлын аж ахуйн далангийн барилгажилтийг өөрчлөх асуудлаар зохиогч тал буюу ОХУ-ын Механобр Инженеринг Институттэй хамтран ажиллаж байгаа гэнэ
  • 2023 онд шинэ даланг барих ажлыг эхлүүлэх төсөл хэрэгжиж эхэлжээ
  • 2022-2024 онд Хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа талаарх мэдээллийг үйлдвэрийн газраас өгсөн байна.

ШИНЭ МЭДЭЭ