МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сургуулийн өмнөх боловсролд анхаарч ажиллалаа
2021.12.17
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Сургуулийн өмнөх боловсролд анхаарч ажиллалаа

УИХ-ын гишүүн Д.Батлут 2021 онд тойрогтоо хийсэн ажлуудаас онцлон хүргэж байна. 

Сургуулийн өмнөх боловсролд анхаарч ажилласны дүнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Булаг, Баянбулаг багийн нутаг дэвсгэрт нийт 300 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулсан юм. 

-          2021.01.21 – Булган багийн 18 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг барьж ашиглалтад орууллаа. Ингэснээр нийт 150 хүүхдийг нэмж авах боломжтой болсон юм. Уг өргөтгөл ашиглалтад орсноор Булаг, Цагаанчулуут багийн 35-53 дугаар гудамж, Баянбулаг багийн Ургацын 1-р хэсэг, Баян-Өндөрийн 1-р хэсэгт оршин суудаг хүүхдүүд хамрагдаж байна. 18 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад оруулахад улсын төсвөөс 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авсан юм.

-          2021.01 сар - Ажил нь эхэлсэн ч санхүүжилт зогссон шалтгаанаар ашиглалтад оролгүй 7 жил болоод байсан Баянбулаг багийн 27-р цэцэрлэгийг ашиглалтад орууллаа. Уг цэцэрлэг нь ашиглалтад орсноор тус багийн 120 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж, 30 гаруй ажлын байр шинээр бий болжээ. Баянбулаг багт 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оруулахад улсын төсвийн 1.4 тэрбум төгрөгийг зарцуулсан юм.

ШИНЭ МЭДЭЭ