"Хүний эрхийг нэгж хичээлийн хөтөлбөрт нэгтгэх нь" уралдаанд 55 багш оролцлоо
2021.12.17
Хүний эрх

"Хүний эрхийг нэгж хичээлийн хөтөлбөрт нэгтгэх нь" уралдаанд 55 багш оролцлоо

“Хүний эрхийг нэгж хичээлийн хөтөлбөрт нэгтгэх нь" нээлттэй хичээлийн уралдаан /2021.12.01-10/-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

Олон улсын хүний эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НҮБ-ын хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийн "Бага, дунд боловсролын тогтолцоонд хүний эрхийн боловсролыг нэгтгэх" зорилтын хүрээнд тус уралдааныг Монголын Эмнести интернэшнл, ХУД-ийн Боловсролын хэлтэс, Нийслэлийн ерөнхий боловсролын 118 дугаар сургууль хамтран зохион байгуулжээ.

Улаанбаатар хот, орон нутгийн нийт 55 багш цахим болон танхимын хэлбэрээр хичээл зааж, ур чадвараараа өрсөлдсөн байна. Шагнал гардуулах үйл ажиллагаа /2021.12.16/-нд ХУД-ийн ИТХ-ын танхимд болсон бөгөөд ХУД-ийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, МЭИ-ийн удирдах зөвлөлийн гишүүн С.Ганчимэг, 118-р сургуулийн захирал Ц.Мөнхтөр болон уралдаанд оролцогч багш нар оролцлоо.

Нээлттэй хичээлийн шилдгүүд тодорлоо

  • Тэргүүн байрт ХУД-ийн 15-р сургуулийн бага ангийн багш М.Батцэцэг 
  • Дэд байрт ХУД-ийн 115-р сургуулийн бага ангийн багш Б.Өлзийнаран
  • Гутгаар байрт БГД-ийн 28-р сургуулийн бага ангийн багш Ц.Одгэрэл
  • Тусгай байрт Орхон аймгийн 4-р сургуулийн Бага ангийн багш Б.Цэндсүрэн,  ХУД-ийн 118-р сургуулийн Бага ангийн багш Т.Нарандаваа,  Орхон аймгийн 13-р сургуулийн Англи хэлний багш Б.Бүжидмаа,  БГД-ийн Наран 1-р сургуулийн Нийгэм судлалын багш С.Соёлмаа,  ХУД-ийн 7-р сургуулийн Түүхийн багш О.Пүрэвсүрэн нар тус тус шалгарчээ.

ШИНЭ МЭДЭЭ