МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.11
Эдийн засаг, Худалдаа

Х.Ганхуяг: Зөвхөн төмөр зам болон авто тээврийн боомтоос үүдэн экспортын орлого хумигдаж болохгүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцлаа.

Энэ үеэр гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

Бүс нутгийн хувьд манай улсын санхүүгийн үзүүлэлт муугүй явж байна. Энэ жил эдийн засгийн өсөлт, инфляцийг 6 хувиар тооцсон байна. Оны эцэс гэхэд вальютын нөөц, ханшийг хэд байна гэж тооцож байна вэ?

Төвбанкны гол үүрэг бол төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, инфляцийг доогуур байлгах институц. Мөнгөний бодлогын хүүг өсгөх шиг амар зүйл үгүй. Өрхийн хэрэглээнд нөлөөлж байгаа нөөц болон боомтод гацсан бүтээгдэхүүний асуудалтай холбогдуулан Засгийн газартай хамтран ямар ажил хийж байгаа вэ?

Манай хөдөө аж ахуйн түүхий эд бордооны фосфорит тасалдсан байгаа гэнэ. Фосфорит нь бордоо төдийгүй, тэсэлгээний гол түүхий эд болдог. Цаашлаад хаврын тариалалтад хүндрэл үүснэ гэсэн үг. Тэсэлгээний бодис тасалдсанаар эрчим хүчний доголдолж, экспорт гацах эрсдэл үүснэ. Энэ дээр ямар арга хэмжээ авах боломж байгаа вэ?

Агаарын тээврээр гаргах боломжтой экспортын бүтээгдэхүүн дээр судалгаа хийж байна уу?

Зөвхөн төмөр зам болон авто тээврийн боомтоос үүдэн экспортын орлого хумигдаж болохгүй.

Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ