МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа нар иргэдийнхээ санал бодлыг сонсож зарим боломжит ажлыг нь газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа
2022.02.28
Орон нутгийн хөгжил

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа нар иргэдийнхээ санал бодлыг сонсож зарим боломжит ажлыг нь газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа нар тойрогтоо ажиллалаа. Тойрогтоо ажиллах 3 хоногийн хугацаанд 27-р тойргийн 17 хорооны нийт 1500 гаруй иргэдтэйгээ уулзаж санал бодлоо солилцож хийж байгаа болон хийх ажлаа иргэддээ танилцууллаа.

Иргэдийнхээ санал бодлыг сонсож зарим боломжит ажлыг нь газар дээр нь шийдвэрлэж ажилалаа.

Иргэдийн санал болгож байгаа нийтлэг асуудалд

  • тогны хүчдэл сайжруулах
  • гудамжны гэрэлтүүлэг хүртээмжгүй
  • өрх толгойлсон эцэг эхчүүдийн нийгмийн асуудал,
  • өрхийн эмнэлгийн тусдаа байртай болох
  • Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж уртын эргэлттэй болгох
  • Зам гүүр барих засаж сайжруулах
  • Сургуулийн автобустай болох
  • Үерийн далан шуудуу барих
  • Ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг санал хэлж байлаа.

Бид

  • Зам, гүүрийг барьж, засаж тохижуулна.
  • 152 болон 107-р сургуулийг хүүхдийн автобустай болгоно.
  • Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хөгжлийн төв, Ахмадын хөгжлийн төв байгуулна.
  • СХД -ийн нэгдсэн эмнэлэгт 2 өрөөг ХБИ-дээ зориулж зориулалтын ор тоног төхөөрөмжөөр засаж тохижуулна
  • Усан спорт цогцолбор, Өвлийн спортын ордон байгуулна.
  • Цахилгааны хүчдэлийн уналтыг сайжруулна.
  • Үерийн далан, шуудуу барина.
  • Гудамжны гэрэлтүүлгийг сайжруулна.
  • Хороо бүрээс эхний ээлжинд 100 айлыг эко 00-той болгоно.
  • 3-р сарын 1-ээс СХД-т байрлалтай төлөөлөгчийн газраа Англи хэлни Сургалт явуулна
  • Өрх толгойлсон эмэгтэйчүүчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Оёдол эсгүүрийн сургалт явуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

20-р хорооны иргэдтэй уулзаж, иргэдийнхээ санал шүүмжлэлийг сонслоо. 20-р хорооны хувьд 1900 өрхтэй 6863 хүн амтай, 300 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг, гэр хороолол, байшин хороолол хослосон аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн бүс газар юм.

Уулзалт зохион байгуулахад СХД-ийн засаг дарга Н.Алтаншагай, ИТХ-ын дарга Б.Хуягбаатар, СХД-ийн орлогч дарга нар, хороодын засаг дарга хэсгийн ахлагч нар , СХД-ийн газар хэлтсийн төлөөлөл хамтран ажиллалаа.

ШИНЭ МЭДЭЭ