МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.03.24
Улстөр

Х.Ганхуяг: Стандартууд тодорхой бус байдаг

УИХ-ын чуулганы /2022.03.24/-ны хуралдаанаар "Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: 

Хуулийн төсөлд төрийн зарим хяналт шалгалтыг түр зогсооно гэсэн байна. Тухайлбал, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Эрүүл мэндийн даатгал, татвар, хил гааль гэх мэтчилэн. Уг нь бол өнөөдрийн нөхцөл байдалд 3 жилийн хугацаанд татварын дарамт, шалгалт хойшлуулсан бол бодитой байх байлаа. Бусад үйл ажиллагаа дээр шалгадт хийхгүй гэж байна. Тэгэхээр тухайн шалгалт болгон дээр жагсаалт гаргасан уу?

Ямар үйл ажиллагаан дээр төлөвлөгөөт болон энгийн шалгалт явдаг юм. Шалгалт зогссоноор тухайн шалгалт болгон дээр ямар эрсдэл үүсэх талаар судалгаа бий юу?
Оны өмнө Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрны лифт унаад хүн нас барсан. Энэ нь цаг хугацаандаа хяналт шалгалт хийгээгүй байдлаас үүссэн. Түүнчлэн техникийн бэлэн бус байдлаас үүдэн бас нэг хүн нас барсан. Шалгахаа болино гэхээр иймэрхүү нөхцлүүд нэмэгдэх болно.

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөлд хамтраад ажиллаж байна. Зөвшөөрөл шаардагдахаас бусад бүх төрлийн үйл ажиллагааг стандартын шаардлага хангаж байвал чөлөөтэй эрхэлж болно гэсэн үндсэн зарчмыг баримталж байгаа. Нийслэлийн Засаг дарга 74 төрлийн зөвшөөрлийг цуцалсан нь сайшаалтай.
  • Стандарт нь тодорхой бус байдаг
  • 3 жилийн хугацаанд төлөвлөгөөт шалгалт явахгүй бол эргээд цэгцрэх гэж дарамт үүсэх вий.

Түүний асуултад УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ