МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.27
Эдийн засаг, Худалдаа

Т.Энхтүвшин: Замын-Үүд суманд 640 хүүхдийн сургууль барих хөрөнгө оруулалтыг өгөх боломжтой юу?

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны /2022,04,27/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: 

Төсвийн тодотголыг дэмжиж байгаа. Гэхдээ орлого олж байгаа дөрвөн аймгийнхаа Орон нутгийн хөгжлийн санг битгий хасаач ээ. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа. Төвлөрүүлдэг орлогын битгий нэмээч ээ гэж гуйж байна. Дорноговь аймаг Замын-Үүд хаагдсанаас болж төсөвт оруулдаг орлого нь буурсан. Ялангуяа том жижиг машины татвар, хилээр нэвтрэх хүмүүсээс авдаг татвар багассан. Тэгээд өөр эх үүсвэрээс орлогоо нэмэгдүүлэхээр санхүүжүүлэхээр тавьсан байхад Орон нутгийн хөгжлийн сангийн төвлөрүүлэх орлогыг 1,6 тэрбумаар нэмэгдүүлээд бололцоо боломжгүй болгосон байна. Аймгаас сонгогдсон ИТХ-ын тэргүүлэгч нар ч бас ажил хийхээр амлаад гарч ирсэн байгаа. Яг үнэндээ энэ аймаг бага Засгийн газар шиг ажилладаг.

Аймгийн орон нутгийн ИТХ-аар хуралдаад сургууль, цэцэрлэг болон бусад ажлаа хийдэг. Анхнаасаа 2022 оны төсөв оруулж ирэхэд их ялгаатай орж ирсэн. Зарим сургууль цэцэрлэгийн асуудлыг улсын төсвөөс 50 хувь, 50 хувийг аймгийн төсвөөс зохицуулж хийе ээ гэсэн санал тавьсан. Гэтэл улс, аймгийн төсвийг хольж болохгүй гэсэн хариулт өгсөн. Үүнийгээ хуульчлаад өгөх хэрэгтэй. Энэ бас хэмнэлттэй холбоотой. 2024 онд баахан дуусаагүй сургууль, цэцэрлэг байх уу. замын-Үүд суманд 600 хүүхдийн сургууль барья гэсэн. Хатанбулаг суманд 340 хүүхдийн сургуулийн асуудал мөн адил. Төрийн албанаас тэтгэвэртэй гарсан төрийн албан хаагчдыг чөлөөлж, залуучуудад боломж олгох хэрэгтэй. 

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа. 

Т.Энхтүвшин: Хоршоо хөгжүүлэх санг хэзээ сум хөгжүүлэх сан болгож иргэдэд зээл олгох вэ?

  

ШИНЭ МЭДЭЭ