МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сурагч солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
2022.12.12
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Сурагч солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Дорноговь аймаг, Япон улсын Шизуока муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд ахлах ангийн “Сурагч солилцоо” хөтөлбөр 12 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.

Цар тахлын улмаас завсардаад байсан тус хөтөлбөрийг үргэлжлүүлэн 14 сумын шилдэг, тэргүүний 25 сурагч, 3 багш 12 дугаар сарын 12-ны өдрөөс 7 хоногийн хугацаатай Япон улсын Шизуока мужийг зорино.

Сурагч солилцоо хөтөлбөр хэрэгжсэнээр 2 талын хүүхдүүд дотносон нөхөрлөж, бие биеэсээ суралцан, хэл соёлоо түгээн дэлгэрүүлж, ирээдүйн мэргэжлээ сонгох, эх орон, орон нутгаа хөгжүүлэх боловсон хүчин болж бэлтгэгдэх суурь болж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ