МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Т.Энхтүвшин: Нүүрсний хулгайн эсрэг жагсаж буй залуучуудаа бүрэн дэмжих болно
2022.12.12
Уул уурхай, Ашигт малтмал

Т.Энхтүвшин: Нүүрсний хулгайн эсрэг жагсаж буй залуучуудаа бүрэн дэмжих болно

Миний бие “Эрдэнэс Таван толгой” ХК болон “Гашуун Сухайт” боомттой холбоотой асуудлыг хянан шалгах түр хороонд томилогдон ажиллаж байна.

Нүүрсний хулгайтай холбоотойгоор 12 сарын 21-нд хийх нээлттэй сонсголоос өмнө Засгийн газар Өмнөговь дахь “Эрдэнэс тавантолгой” ХК-ний нүүрсний off-take буюу нууц гэрээнүүд ил болно. Эндээс нүүрсний хулгайн асуудалд холбогдогч нарын нэрс тодорхой харагдах болов уу.

Олон жил ужгирсан энэ хулгайг үндсээр нь таслан зогсоож хатуу хариуцлага тооцох хэрэгтэй.

Эрдэнэт, Эрдэнэс тавантолгой, Дарханы төмөрлөг, Хөтлийн цементийн үйлдвэр, МИАТ зэрэг төрийн өмчит компаниудыг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх хэрэгтэй.
Олон нийтийн хяналтад орчихвол цааш цаашдаа ийм асуудал дахин давтагдахгүй. Эх орныхоо ирээдүйн төлөө “Нүүрсний хулгайн эсрэг” жагсаж буй залуучуудаа бүрэн дэмжих болно.

ШИНЭ МЭДЭЭ