МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.12
Эдийн засаг, Худалдаа

Б.Жаргалмаа: СЗХ нь Монголын хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй компаниудыг хэрхэн дэмжих вэ?

УИХ-ын чуулганы /2022,05,12/-ны өдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

МУ-ын Засгийн газар, УИХ үйл ажиллагаагаа зохион байгуулах хууль эрх зүйгээ хэрэгжих боломжийг хангаж өгч чадахгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалт татах том боломжоо алдаж байна. Монголбанкны Ерөнхийлөгч хэллээ. IPO гаргахад маш их судалгаа хийдэг, 2 том банк гадны компаниудтай хамтарч ажлаа хийсэн гэж байна. Гэтэл өнөөдрийн энэ нөхцөл байдлаас шалтгаалаад гадны хөрөнгө оруулагчдыг үргээх зүйлийг дэмжээд байгаа юм биш үү. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн хувьцаа эзэмшигчдыг хувьцаа эзэмшигчид хянадаг.

Монгол улсад хөрөнгийн зах зээл хөгжөөд 30 жил боллоо, өнөөдөр ямар шатандаа явж байна. Хэрвээ Хөгжлийн банк хувьцаат компани байсан бол өнөөдрийн нөхцөл байдалд хүрэхгүй байсан. IPO гаргахад бэлэн 2 банк хөрөнгийн зах зээл дээр IPO гаргаж болно, бусад банкууд ирэх жилийн 6 сар хүртэл нээлттэй гэж ойлголоо. СЗХ, Монголбанк хөрөнгийн зах зээлээ дэмжих ямар бодлого хэрэгжүүлж байна. Монголбанкны олон хүмүүс ББСБ-тай гэсэн мэдээллийг олон нийт гаргаад байна. Энэ дээр яагаад тайлбар хийхгүй байгаа вэ.  

Түүний асуултад Монголбанк, СЗХ-ны төлөөллүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ