МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.20
Зам, Тээвэр

Б.Жаргалмаа: Монгол Улсын авто зам олон улсын стандартад нийцэж чадаж байгаа юу?

УИХ-ын чуулганы /2022,5,20/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: 

Хэдэн жилийн өмнө алсын тээвэрт явж байгаа жолооч нар ээлжийн жолоочтой байна, хаана амарч байгаа, хаана ээлж солих зэргийг харах GPS-тэй боллоо гэж байсан. Гэсэн ч ээлж солиогүйгээс үүдсэн аваар гарч байсан. Манай улсад тээвэр хийж байгаа автомашин стандарт хангаж байгаа юу. Насжилт ямар байна. Бид хууль батлах, гэрээ хэлэлцээр батлахдаа хариуцлагатай, амьд хуультай болмоор байна. GPS ажиллаж байгаа юу. Жолооч нарын аюулгүй байдал яаж хангагдах вэ. Залуучууд цахилгаан дугуйтай замын хөдөлгөөнд их орж байна, хуульд зохицуулалт байдаг уу. Хүүхдүүдээ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор урьдчилж юу хийх вэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.      

ШИНЭ МЭДЭЭ