2022.06.09
Хууль, эрх зүй

Б.Энхбаяр: Ёс суртахуун, ёс зүй, хууль гурав ямар ялгаатай вэ

УИХ-ын чуулганы /2022.06.09/-ний өдрийн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

Миний хувьд 2000 онд төрийн албан хаагчийн ёс зүйн ном гаргаад төгсгөлд нь дүгнэж "Шатарт эхний эгнээний хүү идэгддэг. Гэхдээ тэд хожих нөхцөлийг бүрдүүлдэг" гэж бичсэн. Үүний санаа нь бүх зүйлийг хуулийн аргаар шийдэх боломжгүй. Хүний үлгэрлэл, үйлс, манлайллаар хүний ёс зүй биеждэг гэснийг хэлж байгаа санаа юм. Хууль санаачлагчаас ёс суртахуун, ёс зүй, хууль гурав ямар ялгаатай вэ гэж асууя. Хууль санаачлагч бол ёс зүй гэсэн нэг зүйлээр кодлоё гэж хэлээд байна. Би үүний эсрэг байдаг. Шүүгч хүний ёс зүй, улс төрчийн ёс зүй бас өөр, ялгаатай. Нэг уутанд хийхээр сонин болдог. Төрөө хайрлах талаар байна, хайрлаагүй хүн огцрох уу. Чин сэтгэлээсээ үйлчлэх гэж байна, үүнийг яаж харах вэ. Ёс суртахуун хүн бүрт өөр өөрөөр ойлгогддог.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Энэ хуульд шинэ зохицуулалт алга, сэтгэл зүрхийг хуульчилж болохгүй

ШИНЭ МЭДЭЭ