МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.09
Хууль, эрх зүй

Б.Жаргалмаа: Ёс зүйн зөвлөл, хороо байгуулахад төсөвт хичнээн төгрөгийн зардал гарах вэ

УИХ-ын чуулганы /2022.06.09/-ний өдрийн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Энэ хууль батлагдсанаар төрийн үйл ажиллагаа тодорхой хугацаанда амждаг байх боломжийг нээж өгөх болов уу гэж бодож байна. Төрийн албаны шалгалт өгдөг. Энэ шалгалтан дээр ёс зүйтэй холбоотой хичнээн шалгуурууд байдаг вэ? Өнөөдөр төрийн алба хашиж буй албан хаагчдаас хичнээн нь үүрэг гүйцэтгэгч вэ? Үүнийг эцэслэн шийдвэрлэж чадсан уу. Ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчдын сан бүрдүүлнэ, нэгдсэн сан хөтлөх, ёс зүйн зөрчлийн талаар олон нийтэд мэдээллэх гэсэн байна. Зөрчил гаргасан ч төрийн албандаа байна гэсэн үг үү.

Мөн 15.6-т ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргасанаас хойш 12 сараар илүү хугацаа өнгөрсөн бол ёс зүйн хариуцлага хүлээлгэхгүй гэжээ. Энэ хууль гарсанаар энэ асуудлаа шийдэж чадах уу. Ёс зүйн зөвлөл, ёс зүйн хороо байгуулагдана гэсэн байна. Төсөвт хичнээн төгрөгийн зардал гарах вэ?  

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ