МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.16
Хууль, эрх зүй

Б.Жаргалмаа: Хорих ангид ял эдлэж буй ээжтэйгээ хамт байгаа хүүхдийн асуудлыг хэрхэн шийдэх вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.16\ нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Хорих 407-р ангид 58 эмэгтэй албан хаагч ажиллаж байна. Хүүхдээ асрах чөлөө авахад ажилласан жилээс хасагддаг гэж байсан.Энэ асуудал хэрхэн яаж шийдэгддэг вэ. Мөн энэ хорих ангид төрсөн хүүхдүүд ээжтэйгээ хамт байдаг.Энэ асуудлыг хэрхэн шийдэж, хүүхдийн эрхийг хамгаалах вэ. ШШГБ-га энэ талаар санал оруулдаг уу.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ