МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Тахилтын замын ачаалал их байгаа тул гэрлэн дохио тавих шаардлагатай байна
2022.06.27
Орон нутгийн хөгжил

Тахилтын замын ачаалал их байгаа тул гэрлэн дохио тавих шаардлагатай байна

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр олон нийтийн санал бодлыг сонсох үүднээс Тойргийнхоо 32, 33-р хорооны иргэдийн саналыг сонслоо.

Мөн тойрогт хийсэн ажлаа танилцууллаа.

Уулзалтанд холбогдох албаны хүмүүс оролцож газар дээр нь асуудлыг шийдэж иргэдэд хариулт өгч байгаа билээ.

Иргэд:

  • Хүй долоон худаг орчимд олгосон том хашаануудыг цэгцлэх
  • Хаягжилтыг шинэчлэх
  • Тахилтын замын ачаалал их байгаа тул гэрлэн дохио тавих
  • Хэсэгчилсэн тог цахилгааны асуудал
  • Хог ачилтын хугацааг ойртуулах
  • 33 дугаар хорооны сургуулийн баруун энгэрийн айлуудын голд машин цаашаа нэвтрэх гудамж гаргах зэрэг саналууд хэллээ. Уулзалтын үр дүнд:
  • Хүй 7 худаг орчмын олгосон газрын асуудлыг цэгцлэх, гудамж гаргах, нэгдсэн хаягжилт хийж шинэчлэхийг ИТХ-ын дарга Б.Хуягбаатарт үүрэг өглөө. 
  • Газрын албатай хамтран Хүй 7 худаг орчимд дахин төлөвлөлт хийж цэгцлэх, мөн гэрэлтүүлэг хийх
  • Тахилтын замд гэрлэн дохио хийх ажлыг 2023 оны төсөвт суулган ажиллахаар боллоо

ШИНЭ МЭДЭЭ