МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төлбөрийн чадваргүй  энгийн иргэд ч хууль  зүйн туслалцаа авах боломжтой боллоо
2022.08.05

Төлбөрийн чадваргүй энгийн иргэд ч хууль зүйн туслалцаа авах боломжтой боллоо

Төлбөрийн чадваргүй яллагчдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 6.1-д “Хууль зүйн туслалцаа авах эрх бүхий хүн нь төлбөрийн чадваргүй яллагдагч байна” гэж заасан нь хуулийн үйлчлэх хүрээг хязгаарлаж, төлбөрийн чадваргүйгээс хууль зүйн хамгаалалт авч чадахгүй байгаа бусад хүний эрх ашгийг зөрчиж байв.

Үүнийг шийдэж, шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгаалах байгууллага, нийгмийн ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгч нь улсын өмгөөлөгчид хүсэлт гаргаж, эрх нь зөрчигдсөн иргэнд хууль зүйн туслалцааг төлбөргүй үзүүлэхээр болгожээ.

Ингэснээр төлбөрийн чадваргүй энгийн иргэн, эрсдэлт нөхцөлд буй хүүхдүүд дээрх эрх бүхий хүмүүст хүсэлт гаргаж, Хууль зүйн туслалцааны төвийн 8 дүүрэг, 21 аймаг, 2 сум дахь 72 улсын өмгөөлөгчөөр дамжуулан өөрийн эрхээ хамгаалуулах бүрэн боломжтой юм. Тэр ч үүднээс хуулийн нэрийг Хууль зүйн туслалцааны тухай болгон өөрчилсөн. Түүнчлэн үйлчлүүлэгч төлбөрийн чадваргүй болохоо худал мэдээлж, үйлчилгээ авсан бол зардлыг нөхөн төлөх үүргийг шинэ хуульд тусгажээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин

Улсын өмгөөлөгч ажлаа хийж чадахаа больсон. Ачаалал ихтэй, цалин хөлс багатай, томилолтын зардал байхгүй, бензин шатахууны зардалгүй хүнд нөхцөлд ажилладаг. Тийм учраас томилолтын зардал, цалин хөлсийг нэмэгдүүлэх бололцоо боломжийг бид зайлшгүй нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ хүмүүс яллагдагчийг өмгөөлөхөөс гадна хууль зүйн туслалцаа үзүүлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хөдөө орон нутагт хийж байх ёстой хүмүүс.

2014-2020 онд 62502 иргэнд үйлчилгээ үзүүлсэн төлбөрийн чадвартай нь тогтоогдсон 1128 иргэний хэргийг буцаасан.

ШИНЭ МЭДЭЭ