МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүмүүнлэг боловсролоор хувь хүний хөгжлийг дэмжинэ
2022.08.25

Хүмүүнлэг боловсролоор хувь хүний хөгжлийг дэмжинэ

Залуучууд их, дээд, тусгай сургууль төгсөж оюуны өндөр боловсрол эээмшиж байгаа боловч зан харилцаа, мөс чанар, ёс жудаг, хүмүүжил, хүндлэл, тэвчээр зэрэг хүний зан үйлийн сайн чанаруудыг бүрэн эзэмшиж чадахгүй байна.

Энэ чиглэлд сургалт, боловсрол олгох үйл ажиллагаа хангалтгүй байгаагаас гэмт хэрэг, зөрчилд холбогдох явдал их байна гэсэн судалгаа гарчээ.

Анагаахын шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачид 5 их сургуулийн 18-25 насны 1440 оюутанд хүмүүнлэг чанарын судалгаа явуулжээ. Судалгааны дүнгээс:

Хүмүүнлэг чанараар

1. Эрэгтэйчүүдийн 63.6 хувь нь тэнцэх боломжтой

2. 11,2 хувь нь бүрэн тэнцэх, 26.2 хувь нь тэнцэхгүй

3. Эмэгтэйчүүдийн 63.8 хувь тэнцэх боломжтой.

4. 10.8 хувь нь бүрэн тэнцэнэ

5. 25.4 хувь нь тэнцэхгүй гэж гарчээ

2021 онд гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийг 15-60 насны бүлгээр ангилан харахад гэмт хэрэгт холбогдсон хэргийн тоо тогтмол өссөн төдийгүй 18-39 насныхан хамгийн их гэмт хэрэгт холбогджээ. Хувь хүний хөгжлөөс улсын хөгжил шууд тодорхойлогддог.

Иймээс энэ байдлыг арилгах, иргэдийн хүнлэг чанар, дотоод сэтгэлийн боловсрол, төлөвшлийг сайжруулах үүднээс Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Эл хууль батлагдаж хэрэгжиж эхэлснээр хүүхэд, залуучууд ёс зүйтэй, хүнлэг энэрэнгүй зан чанартай болж төлөвшин эх орон, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь эрс багасна.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин

Энэ хуулийг дэмжинэ. Манай нийгэмд хүмүүжлийн асуудал нэлээн тулгамдаж байгаа. Хүмүүнлэг боловсрол бүх насныханд дутагдаж байгааг гэмт хэрэг зөрчлийн талаарх өдөр тутмын мэдээллээс харж болно. Тийм учраас энэ бол насан туршийн боловсрол болж цаашдаа Боловсролын тухай, Соёл, Биеийн тамир зэрэг олон хуулиуддаа нарийвчилсан заалт оруулж явбал илүү үр дүнтэй болно.

ШИНЭ МЭДЭЭ