2022.09.02
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Сонгинохайрхан дүүрэгт 114 цэцэрлэгт 29098 хүүхэд хамрагдаж байна
Хичээлийн шинэ жилийн эхний өдөр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаагийн хамт сонгогдсон тойргийнхоо сургууль, цэцэрлэгүүдэд ажиллалаа. Сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг, багачууд цэцэрлэгийн хүртээмжгүйн улмаас гэртээ үлддэг байдал Сонгинохайрхан дүүрэгт үгүй болсон.
Тиймээс ирэх жилүүдэд
• Сургалтын чанарыг сайжруулах
• Багш, ажилтнуудын ажиллах нөхцөлийг дээшлүүлэх
• Сургууль, цэцэрлэгийн орчныг ээлтэй болгоход анхаарч ажиллана.
Дээрх зорилтын хүрээнд нэн тэргүүнд Сонгинохайрхан дүүргийн бүх сургууль, цэцэрлэгийн гадна орчныг нэгдсэн стандарт, тохижилттой болгохоор зураг төслийг эхлүүлсэн гэдгийг дуулгахад таатай байна.