МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав
2022.09.08

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл сонсож, санал солилцов.

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ий гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг болон холбогдох албаны төлөөлөлтэй уулзаж Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх мэдээлэлтэй танилцлаа.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нийт 4 үе шатаас бүрдэх бөгөөд “EPC-1” буюу дэд бүтцийн бэлтгэл багц ажил 11 байгууламжийн суурийн цутгалтын ажлуудыг ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНЭУ-ын “Жэй Эм Си Прожектс Индиа” компани, Монголын 20-иод туслан гүйцэтгэгч компаниуд ажилласан байна.

Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэх зорилгоор ШУТИС-тай хамтран ‘’Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл’’ мэргэжлээр суралцагч оюутны тоог нэмэгдүүлэх болон бусад асуудлаар санал солилцсон юм.

ШИНЭ МЭДЭЭ