2022.09.09
Сонгогчийн боловсролын чиглэлээр хамтран ажиллах саналыг БШУЯ-нд хүргүүллээ
Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн төв байгууллагын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд албан тоот хүргүүллээ.
Уг албан тоотод тус Хорооноос өгөх холбогдох зөвлөмж, удирдамжийн дагуу сонгогчийн боловсролын чиглэлээр сургалт, үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах хүсэлт тавьсан юм.
Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/390 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний ёс зүйн боловсрол” сургалтын хөтөлбөрт “Сонгуульд оролцож, саналаа өгөхийн ач холбогдол” сэдвийн агуулгыг нэмж тусгах асуудлыг судалж, шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Хороо нь сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, “Хариуцлагатай сонгогч” бэлтгэх сургагч багш нараар дамжуулан энэ оны 09, 10 дугаар сард ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад сургалт явуулахаар төлөвлөөд байна.
ШИНЭ МЭДЭЭ
АНУ-ын завсрын сонгуулийг ажиглалаа
2022.11.14
"Бид хариуцлагатай сонгогч” сургалт боллоо
2022.10.14