2022.09.15
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ салбартаа ажиллаж байна
Тэрээр УИХ-ын гишүүн, БСШУСБ-ын хорооны дарга Г.Мөнхцэцэгийн хамт Улсын батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн /хуучнаар/ харьяанд байсан Авто сургууль /ДОСААФ/-ийн барилга байгууламж, дотуур байр, газрыг төрийн өмчид буцаан авах, Авто мото спортын талбайг /хуучнаар/ “Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв” ТӨААТҮГ-ын эзэмшилд шилжүүлэн авах талаар газар дээр нь ажиллаж, мэдээлэл авлаа.
Мөн Биеийн тамир, спортын улсын хорооны үйл ажиллагаа, салбарын тулгамдсан асуудлаар Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл мэдээлэл хийлээ.