2022.12.15
Хууль, эрх зүй

Б.Бат-Эрдэнэ: Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжих хугацааг тодруулж өгнө үү

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.15/ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнэ:

Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжиж эхлэх үү? Дэлхий нийтэд авлигатай тэмцэж амжилт олсон улс орны судалгаа байдаг уу. Авлигыг бууруулахад Эрүүгийн хуулийн өөрчлөлт хэр их нөлөөлдөг вэ. Компани засаглал сайжруулах талаар ярьж байгаа. Хувьцаат компани болгох талаар мэдээлэл өгөх боломж байна уу? Монголчууд аливаа зүйлийг буруу тийш нь эргүүлэх тал дээр сурцтай ажиллаж байна.

Оюутолгойн гэрээг эхнээс нь будилуулсан хүмүүсийг ялласан. Тэгээд гараад ирдэг үүн дээр иргэд бухимдаад байна. Миний хувьд төрийг албыг төрлийн алба болгож болохгүй гэж их ярьсан. Яриад үр дүнд хүрдэггүй юм байна. Хуульд дорвитой өөрчлөлт оруулах ёстой.

Түүний асуултад ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ