МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтад орлоо
2022.10.06
Эрүүл мэнд

Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтад орлоо

Улсын болон орон нутгийн төсвийн 657 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр нийлүүлэх үйлдвэр /2022.10.01/ ашиглалтад орлоо.

Тус үйлдвэр нь 1 цагт /20 нанометр куб/ 3 баллон дүүргэх хүчин чадалтай бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлэг төдийгүй сумын Эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн эмнэлгүүдийг хүчилтөрөгчөөр бүрэн хангах хүчин чадалтай юм.

Мөн хүчилтөрөгчөөс гадна агаар, вакум гэсэн эмнэлгийн гурвалсан хийг үйлдвэрлэх давуу талтай.

Коронавируст халдварын дэгдэлтийн үед сард дунджаар 761 баллон хүчил төрөгчийг Улаанбаатар хотоос тээвэрлэн 30,0 орчим сая төгрөгийг зарцуулж байсан бол орон нутагт үйлдвэрлэл хийгдсэнээр дээрх зардлыг бүрэн хэмнэж, цаг хугацаа болон эдийн засгийн хэмнэлтийг бий болгож байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ