МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.14
Эрүүл мэнд

Б.Жаргалмаа: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрэгцээтэй зарим нэр төрлийн эмийг импортоор оруулж ирэх, чанар, үнийн асуудалд анхаарах хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы /2022.10.14/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Эмийн үйлдвэрлэл, чанар, хяналт, хүртээмжийн зэрэг асуудал болон энэ талаарх цаашдын бодлого, зорилтын талаар”, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваанаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Эм үйлдвэрлэл, эмийн үнийн талаар” тус тус тавьсан асуулгын хариуг сонслоо.

Гишүүд тус асуулгын талаар асуулт асууж байр, сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд маш олон санал хэлж байна. Засгийн газрын тэмдэглэлд туссан ажил хангалттай хэрэгжихгүй байна гэсэн шүүмжлэл хэллээ. Сэтвиксингэдэг эмийг 100 хувийн хөнгөлөлттэй олгоно гэж Засгийн газраас шийдвэр гарсан ч 70 хувийн хөнгөлөлттэй олгож байна. Зарим эмийг ашиггүй учраас оруулж ирэхгүй гэж эмийн компаниуд хэлдэг. Энэ асуудалд ямар арга хэмжээг, хэзээ авч тодорхой болгох вэ гэж асууж байна. Харилцан адилгүй үнэтэй эм зарагдаж байна, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд таталт уналтын эсрэг эмийг олон улсын нэршлээр 25, худалдааны нэршлээр 76 төрлийн эм хэргэлдэг бөгөөд 70 хувийн хөнгөлөлттэй авах ёстой.

Гэтэл эмээ авч чадахаа больсон гэж эцэг, эхийн төлөөлөл хэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд жил ирэх бүр нэмэгдэж байна, зөвхөн СХД-т 1012 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. ХУД-т нэг жилийн дотор 34 хүүхэд нэмэгдлээ гэсэн мэдээлэл ирлээ. Урьдчилан сэргийлэх боломж байна уу. “Энэрэлийн түүчээ” ТББ, Швейцарын мэргэжилтнүүдтэй хамтарч ургийн гажгийг эрт илрүүлэх апплекейшн бүтээсэн байна. Зарим газар ашиглаж байна, үүнийг өргөн хүрээнд ашиглах ямар боломж байна.

ШИНЭ МЭДЭЭ