"Бид хариуцлагатай сонгогч” сургалт боллоо
2022.10.14
Улстөр

"Бид хариуцлагатай сонгогч” сургалт боллоо

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Сонгогчдын боловсрол төв хамтран “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Хэрлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд “Бид хариуцлагатай сонгогч” сургалтыг хийж байна.

Уг сургалтыг зохион байгуулснаар залуу сонгогч нарт сонгуульд оролцохын ач холбогдлыг таниулж, сурагчдад сонгох болон сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ерөнхий мэдээлэл өгч чадвар эзэмшүүлэх ач холбогдолтой юм.

ШИНЭ МЭДЭЭ