2022.10.25
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Ц.Туваан нар Төв аймагт ажиллалаа
Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Төв аймагт ажиллалаа.
Энэ үеэр Төв аймгийн эрүүл мэндийн салбарын эмч ажилтнууд дараах саналыг хэлсэн байна. Үүнд:
- е-Hospital ЭМД-аас санхүүжилт нэхэмжилдэг бүртгэлийн программд 2022 оны 5-р сараас нэвтэрч эхэлсэн боловч тус программын талаар сургалт хийгээгүй ЭМБ-ууд мэдээллээ яаж оруулах шалгах, тайлагнах зэрэгт анхан шатны мэдээлэлгүй учир ЭМД-аас санхүүжилт авахад хүндрэлтэй, хасагдах тохиолдол их байдаг.
- Эрүүл мэндийн салбарт чанартай хүртээмжтэй тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүний нөөцийн асуудал хүндрэлтэй байна. Зарим сум ганц их эмчтэй тэр нь бүх ажлаа хийдэг
- Санхүүжилт хугацаандаа орж ирэхгүй байна. Өнөөдрийн байдлаар 8, 9-р сарын санхүүжилт орж ирээгүй.
- Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаад урсгал зардал нэмэгдсэн, санхүүжилт хүрэлцэхгүй.
- Тусламж үйлчилгээний үнийн тариф бага (Эхо гэхэд л 7000)
- Төв аймаг нь 27 сумтай зарим сумдад шүдний кабинет байхгүй. Мөн зарим сумдын өрхийн эмнэлэг төвлөрсөн халаалтгүй байна
- Авто машины парк шинэчлэл хийх шаардлагатай" гэжээ.