МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.27

Б.Жаргалмаа: Хөдөлмөр засалчдын өдрийг тохиолдуулан тус мэргэжлийн ач холбогдлыг таниулах үүднээс гишүүдэд танилцуулга хүргүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.10.27\ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Эрхэм гишүүдийнхээ энэ өдрийн амгаланг айлтгая. Миний бие УИХ- дэх эмэгтэйчүүдийн бүлгээс үүрэг өгсний дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарч, тэдгээр хүмүүст дэмжлэг үзүүлэхийг зорин ажиллаж байгаа.

Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга болон Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нар талархаж буйгаа үүгээр уламжилж байна. Жил бүрийн 10 дугаар сарын 27-ний өдөр "Хөдөлмөр засалчдын өдөр" тохиодог.

Энэхүү өдрийг тохиолдуулан Хөдлөмөр засалчдын холбоо болон “Ээлтэй ертөнц” ТББ-аас санаачлан хөдөлмөр засалч мэргэжлийн талаарх ил захидлыг та бүхний ширээн дээр байрлуулсан байгаа. Энэ мэргэжлийн талаарх бага ч атугай мэдээллийг авах байх аа хэмээн найдаж байна.

Түүнчлэн миний сонгогдсон СХД-ийн түүхт 30 жилийн ой тохиож байна. Нийт Сонгинохайрханчууддаа ойн баярын халуун мэндийг хүргэж байна.

Мөн жил бүрийн 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын түүхт 383 жилийн ой тохиож байна. Тиймээс нийт Нийслэлчүүддээ их ойн баярын мэндийг хүргэж байна.

ШИНЭ МЭДЭЭ