2022.10.17
Улстөр
Багануур дүүрэгт “Хариуцлагатай сонгогч” сургалт боллоо
“Хариуцлагатай сонгогч” сургалтыг дүүргийн ЕБ-ын 3-н цогцолбор сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдад амжилттай зохион байгууллаа.
БНСУ-ын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах тевшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо, Сонгогчийн боловсрол төв хамтран “Хариуцлагатай сонгогч” сургалтыг зохион байгуулж байна.
Сургагч багш бэлтгэх сургалтад Аймаг, Нийслэл, дүүргүүдийн төрийн албан хаагчдыг хамруулсан бөгөөд сургагч багш нар анхны сургалтуудаа 10 –р сард багтаан явууллаа. Манай дүүргээс 2 сургагч багш бэлтгэгдсэн ба энэ сарын 12,13-ны өдрүүдэд сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад дүүргийн 3 цогцолбор сургуулийн ахлах ангийн 24 сурагч хамрагдлаа.
Сургалтын гол зорилго нь сонгууль, сонгуулийн хууль тогтоомжийн талаар мэдлэг олгох, сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхийн ач холбогдлыг ойлгуулах замаар сонгогчдын боловсрол олгож, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн талаарх хэвшмэл буруу ойлголтыг өөрчилж, зөв ойлголттой, мэдрэмжтэй болгоход оршиж байгаа юм.
ШИНЭ МЭДЭЭ
АНУ-ын завсрын сонгуулийг ажиглалаа
2022.11.14
"Бид хариуцлагатай сонгогч” сургалт боллоо
2022.10.14