2022.11.07
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Гандантэгчэнлин хийдийн баруун урд хэсэг төвийн шугам сүлжээнд холбогдлоо
Баянгол дүүргийн 16-р хороо, Гандантэгчэнлин хийдийн баруун урд хэсэг Орхоны 2, 3, 4, 5, 6, 7-р гудамж, тус хэсгийн айл өрх Төвийн шугам сүлжээнд холбогдлоо. Ингэснээр дулаан, цэвэр усыг гэртээ хүлээн авч, Нийслэл хотын анхны хувийн орон сууц Хаус хороолол бий болох боломжтой болж байна.
Олон жил яригдсан ч, хэрэгждэггүй шугам сүлжээнд холбох ажлыг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2021 оноос эхлэн УИХ дахь хяналтын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, олон удаагийн хурал цуглааныг холбогдох албаны инженер, мэргэжилтнүүдтэй хийж, олон саад бэрхшээлийг иргэдтэйгээ хамтран шийдвэрлэсний үр дүн өнөөдөр бодитоор биеллээ оллоо. Цаашид Орхоны бусад гудамж, Туул тал руу шугам сүлжээнд холбох, зам гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг хийх юм.
Энэ ажлыг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан: Дэд ажлын хэсгийг ахлагч НИТХ-ын төлөөлөгч Чимид-Очирын Мэндбаяр даргатай ОСНААУГ-ын хамт олон, ХҮТ-ийн Ахлах инженер Sodnom Bum-Ayush болон З.Дагдан, БХБЯам, НЗДТГ, Ц.Амарсанаа даргатай БХТ-ийн хамт олон, Б.Мөнхбат даргатай НХОГ-ын хамт олон, Ц.Тулга даргатай ХБХГ-ын хамт олон, Г.Баярсайхан даргатай УБДС-ний хамт олон, Р.Дагдан даргатай УБЦТС-ний хамт олон, Ц.Төрхүү даргатай УСУГ-ын хамт олон, Ч.Золбаяр даргатай МХС-ний хамт олон, Г.Ганхүү даргатай НОСБГ-ын мэргэжилтнүүд, БГД-ын 16-р хорооны Засаг дарга, ажлын албанд баярласнаа илэрхийлье гэж УИХ-ын гишүүн Х.Ганхуяг онцоллоо.