МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ЭХЭМҮТ-ийн төрөх тасгийг 35 жилийн дараа иж бүрэн засварлаж олон улсын жишигт нийцүүлжээ
2022.11.08
Орон нутгийн хөгжил

ЭХЭМҮТ-ийн төрөх тасгийг 35 жилийн дараа иж бүрэн засварлаж олон улсын жишигт нийцүүлжээ

Баянгол дүүрэгт байрлах Монгол Улсын хэмжээнд томоохонд тооцогдох ЭХЭМҮТ ашиглалтад орсон цагаасаа хойш иж бүрэн засварт ороогүй өдийг хүрсэн.

Иймээс УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдыг Баянгол дүүрэгт ажиллах үеэр эмнэлгийн нөхцөл байдлыг танилцуулснаар засварын ажлын төсвийг 2022 оны Улсын төсөвт гишүүдийн хамт суурилуулж чадсан билээ. Ингэснээр "нөхөн үржихүйн зөвлөх поликлиник"-ийн өргөтгөлийн барилга, "хүүхдийн зөвлөх поликлиник"-ийн өргөтгөлийн барилга, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгын их засварыг хийсэн юм.

Өнөөдөр ЭХЭМҮТ-ийн төрөх тасаг 35 жилийн дараа иж бүрэн засварт орж, ээжүүд амаржихад таатай орчин нөхцөлтэй, дэлхийн жишигт хүрэхүйц тоног төхөөрөмжтэй, үйлчилгээтэй болж, ээжүүдийг хүлээн авахад бэлэн болоод байна.

ШИНЭ МЭДЭЭ