МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.11.11
Улстөр

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрүүл мэндийг хамгаалахад ямар ажил хийж байна вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.11\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Эл асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Эрүүл мэндийн сайд 4 оношилгооны төв бий болгож байгаа гэж хэллээ. Юутай ч бид 4 төвөөр оношилгоо хийдэг болох юм байна. Тэгвэл бид шалтгааныг олох ёстой. Яагаад ургийн гажигтай хүүхдүүд нэмэгдээд байна гэдэг шалтгааныг олох ёстой. Агаарын бохирдлоос уу хэрэглэж буй хүнснээс болж байна уу гэдэгт. Үүн дээр судалгаа хэр хийж байгаа вэ?

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийг ХНХЯ-д боловсруулж буй. Миний бие Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сайдтай уулзаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг дээрх хуульд хэрхэн яаж тусгах талаар санал солилцсон. Л.Энх-Амгалан сайдын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн тогтолцооны өөрчлөлт хийе гэдэг саналтай буй.

Үүн дээр хамтарч чадаж байна уу? Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудлыг салбар бүрт хамааруулахгүйгээр энэ 3 яам хамтдаа тогтолцооны шинэчлэлийг хийж чадах аваас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаагаа бүхэлд нь хийж чадна гэж харж байгаа юм. Энэ дээр ямар байр суурьтай байна вэ?

 Түүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ