2022.11.25
Улстөр
“Сонгогчдын нэрийн жагсаалтын ил тод, хяналттай байдлыг нэмэгдүүлэх” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа
Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төв Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.10-д заасан чиг үүргийн хүрээнд Нээлттэй нийгэм форум, Шударга сонгуулийн иргэний нийгмийн сүлжээ, МИДАС төрийн бус байгууллагатай хамтран “Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах үйл ажиллагааны ил тод, хяналттай байдлыг нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уг арга хэмжээ нь сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах үйл ажиллагааны ил тод, хөндлөнгийн хяналттай байдлыг нэмэгдүүлэх, сонгогчдын ирц оролцоог нэмэгдүүлэх арга замыг тодорхойлоход чиглэсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр сонгуулийн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал солилцов.
Хэлэлцүүлэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Сонгуулийн ерөнхий хороо, Тагнуулын ерөнхий газар, Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн сүлжээний ТББ, LEAD төгсөгчдийн холбоо болон сонгуулийн ажиглагчдын төлөөлөл оролцож, өмнөх сонгуулиудын туршлага, судалгаа, тоо баримтад үндэслэн танилцуулга, мэдээлэл өгч, байр сууриа илэрхийллээ.
ШИНЭ МЭДЭЭ
АНУ-ын завсрын сонгуулийг ажиглалаа
2022.11.14
"Бид хариуцлагатай сонгогч” сургалт боллоо
2022.10.14