2022.12.01

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Газрын төлбөрийг хэрхэн тогтоох вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.01\ нэгдсэн хуралдаанаар Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Газрын төлбөрийн тухай бие даасан хууль орж ирлээ хэлэлцэхийг дэмжиж байна. Газар бол хүний хувийн өмчийн хамгийн суурь. Нэг ёсондоо хамгийн үнэтэй баялаг. Тэр дундаа хувийн өмчийн газар гэдэг бол үнэ цэнтэй зүйл. Үр хүүхдэдээ хэдэн үе дамжиж өвлүүлэх хамгийн баталгаатай хөрөнгө юм.

Газар бол устдаггүй, шатдаггүй, нурдаггүй, сүйрдэггүй ганц хөрөнгө. Тэр утгаараа хамгийн үнэтэй юм. Энэ үнэтэй баялаг аа бид ихээхэн үнэ цэнгүй байлгаж байна. Тэр нь газрын төлбөр буюу татвар юм. Үнэтэй байлгах гол үндэс нь газрын үнэлгээ тогтоох аргачлал юм. Бид газрынхаа үнийг тогтоохдоо юуг авч үздэг вэ. Одоогоор бид ганцхан зүйлийг харгалзан үзэж байна. Энэ нь байршил.

Тухайлбал, өнөөдөр газрын татварыг,  УБ хотыг дөрвөн бүст хувааж төлбөрийг авдаг. Ингэхдээ тухайн газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа зорилго, агуулга гэхээсээ илүүтэй махчлах гэх үү зүгээр л дөрөв хуваачихсан. А.Б.В.Г гэх мэтчилэн. Газрын үнэлгээ тогтоодог улс орнууд бол шинжлэх ухааны үндэслэлтэй буюу нийтдээ 90 гаруй шалгуурын дагуу газрын үнэлгээг хийдэг юм билээ.

Нэгт, байршил, тухайн үйл ажиллагаа явуулж байгаагаар нь буюу ашгийн төлөө байна уу, нийгэмд чиглэсэн буянтай үйл ажиллагаа явуулж байна уу гэх  мэт.

Хоёрт, дуу чимээ. Баянмонгол хороолол гэхэд хажуугаар нь төмөр зам ойрхон явдаг.

Гуравт, газар хөдлөлтөд тогтвортой байгаа эсэх. Тухайлбал, УБ хотын сансар орчим нь газар хөдлөлтөд хамгийн тэсвэртэй бүс нутаг шүү дээ. Учир нь газрын доор маш том ургаа хад байдаг. Энэ мэт олон хүчин зүйлс дамжиж байж газрын үнэ бодитойгоор тогтоогддог.

Ингэсний үндсэн дээр зүй зохистой буюу газрын татварыг тогтоодог. Ингэж тогтоохдоо цаашид газрын орж ирж байгаа төслөөр орон нутгийн иргэдийн хурлуудад эрхийг шилжүүлж байгаа юм байна. Миний хувьд дэмжиж байна. Энэ нь жинхэнэ өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх гэж байгаа, төсвийн хөрөнгийн хуваарилалтыг оновчтой болгох гэж буй арга хэмжээ. Тиймээс хэлэлцэх эсэхийг дэмжиж байна.

ШИНЭ МЭДЭЭ