МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.12.02
Хууль, эрх зүй

Т.Энхтүвшин: Шүүгчийн, шүүхийн байгууллагын нэр хүндийг өргөж яваарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.02\ нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

 УИХ-ын гишүүн Т.Энтүвшин:

Нэгдүгээрт, Шүүгчийн ачаалал мах их. Иргэдийн шүүхээр шүүлгэх эрхийг хөндөхгүйгээр ачааллыг бууруулахад хэрхэн ажиллаж байна вэ. Шүүхийн бус журмаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэх, тогтолцоог сайжруулахад ямар ажил зохион байгуулан ажиллаж байна вэ?

Хоёрдугаарт, Захиргааны хэрэг, иргэний хэрэг хоёр шатны шүүх байгаа. Албан тушаалаа буусан эсвэл эд хөрөнгийн маргаантай хүмүүс шүүх дээр олон сар жилээр явах юм. Тухайлбал, ажлаасаа халагдсан иргэн  гурван шатны шүүхээр бараг 1 жил 6 сар явж байна. Маш ойлгомжтой хэрэг дээр иргэнийг залхаан цээрлүүлж байгаа юм шиг байж болохгүй. Тийм учир, ойлгомжтой хэрэг дээр иргэдийн цаг хугацааг хожсон шийдвэрүүдийг гаргаж байвал үр дүнтэй гэж харагдаад байх юм. Үүн дээр ямар бодолтой байна вэ?

Орж ирж байгаа шүүгчдийг дэмжиж байна. Ёс зүйтэй ажиллаарай хэмээн хүсэж байна.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ