2022.12.02
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Төрийн ордонд зочилжээ
Жил бүрийн 12-р сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг.
Энэ өдрийг угтан УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа болон УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, тэднийг асардаг эцэг эхийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Тэд Улсын их хурлын чуулганы үйл ажиллагаатай танилцаж, Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг татуулсан байна.