2022.12.12
Эдийн засаг, Худалдаа
Санхүүч, доктор Г.Эрдэнэцэцэг НҮБ-ын Төсвийн зөвлөхөөр томилогдсонд баяр хүргэе
Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаанд нэг баг болон хамтран ажиллаж байсан мэргэшсэн нягтлан бодогч, санхүүч, доктор Г.Эрдэнэцэцэг НҮБ-ын Төсвийн зөвлөхөөр томилогдлоо.
Г.Эрдэнэцэцэг нь 1994 оноос Даланжаргалан сумаас ажлын гараагаа эхэлж, аймгийн Аудитын газар, Нийтлэг үйлчилгээний газрын дарга, аймгийн Засаг даргын орлогч болон Төрийн аудитын газрын Дэд даргаар тус тус ажиллаж байсан төрийн албаны мэргэшсэн, туршлагатай боловсон хүчин юм.
Г.Эрдэнэцэцэгтээ цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе.