2022.12.22
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
Т.Энхтүвшин: Онц чухал обьектуудын жагсаалт хэзээ батлагдах вэ?
УИХ-ын чуулганы /2022,12,22/-ны өдрийн хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
Онц чухал объектын жагсаалтаа хэзээ гаргах вэ, Дорноговь аймагт нефть боловсруулах үйлдвэр баригдаж байгаа, дотоодын цэргийн хамгаалалт хэрэгтэй. Манай аймагт цэргийн анги байгуулна гэсэн хэзээ байгуулах вэ. Дараагийн асуудал аймгууд дээр баригдаж байгаа ДЦС-ууд. Аймгийн төвийн ундны усан хангамжийн асуудал байна. Бүгд хэвийн хэвшилтэй байдаг. Энэ газруудад Дотоодын цэргийн хамгаалалт маш их хэрэгтэй. Танай байгууллага хандвал боломж бий юу?
Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.