МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.01.30
Улстөр

Х.Ганхуяг: Өндөр боловсролтой, шинэ залуу гишүүдийг намнадаг бохир технологи Монголын улстөрд хэвшмэл болсон

Хөгжлийн банкны зээлтэй нэр холбогддог УИХ-ын гишүүн Х.Ганхуяг зээлийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр “Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээлийг 2019 онд авсан “Вертекс майнинг партнер” компани 2022 оны 6-р сард зээлээ бүрэн төлж дуусгасан. Миний нэр дээр бүртгэлгүй, нэг ч хувьцаа эзэмшдэггүй тус компани 2019 онд Хөгжлийн банкнаас зээл авахад би гэдэг хүн Канад улсад суралцдаг оюутан, Монголд тоотой хэдхэн ирэх үедээ аяллын нэвтрүүлэг хийдэг иргэн Х.Ганхуяг байв”.

2019 онд миний эгчийн компани Хөгжлийн банкнаас зээл авсан байтал 2020 онд УИХ-ын гишүүн болсон Х.Ганхуяг банкны ТУЗ-д нөлөөлөөд хууль бусаар зээл аваад эгчдээ өгнө гэж байх уу? Хоёр дугаар асуудал бол:

“Вертекс майнинг партнер” компани 33 тэрбумын зээлийг давуу байдлаар авсан уу? зориулалтын бусаар зарцуулсан уу? барьцаагүй эсвэл хүү багатай авсан уу? гэх асуудлуудад хуулийн байгууллага ч тэр, Хөгжлийн банк ч тэр удаа дараа шалгалт хийсэн.

Зээлийн зориулалт: Экспортын чиглэлээр тоног төхөөрөмж нэмэгдүүлэх

Зээлийн барьцаа: 2-3 дахин өндөр буюу 96 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө байршуулсан

Зээлийн хүү: 12,9 хувь буюу арилжааны банктай дүйцэх хэмжээний хүүтэй

Зээлийн хугацаа: 54 сар буюу 2024 онд төлж дуусгах хуваарьтай олгогдсон зээл юм.

“ Ер нь бол өндөр боловсролтой, залуу улстөрчдийг дарах, харлуулах, гүтгэх байдлаар дардаг бохир технологи Монголын улс төрд хэвшмэл болсон. Тиймээс улс төрийн болоод бусад зорилгоор намайг харлуулж, надтай хүчээр холбож байгаа миний эгчийн компани өмнө ч Хөгжлийн банкны шалгуур шаардлагыг хангаад зээл авч хуваарийн дагуу төлж ирсэн. Одоо ч олон зуун хүнийг ажлын байраар хангаж, жилд 22 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлж яваа. Гол нь олон нийт маань уг асуудалд нэгийг тунгаан, хоёрыг бодож хандаасай гэж хүсч байна” гэжээ.

ШИНЭ МЭДЭЭ