МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тайлангийн уулзалтаа зохион байгуулав
2023.02.08
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тайлангийн уулзалтаа зохион байгуулав

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг чуулган завсарласан энэ хугацаанд Аялал жуулчлалын тухай хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллаж буй билээ.

Тэрээр 02-дугаар сарын 02-04-ний өдрүүдэд Баянгол дүүргийн ахмад настнууд, азай буурлуудаа хүлээн авч “2020-2022 онд” хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцууллаа.

Тодруулбал УИХ-ын гишүүнийхээ хуулиар хүлээсэн үүрэг буюу Зөвшөөрлийн болон Банкны тухай хуульд ажилласан талаар, мөн Эх нялхас, Гандан буюу дүүрэгтээ хийж байгаа хөрөнгө оруулалтууд, Хассуурь сан-Хөгжлийн төвийн үйл ажиллагаагаа танилцуулж ахмад настнууддаа тайлагналаа.

Тэрээр "Монголчууд бид эртнээс ахмад настан, азай буурлуудаа хүндэтгэн дээдэлдэг заншилтай. Сар шинийн баяраар азай буурлуудаа зорин очиж амар мэндийг нь эрэхэд зориод ирсэн зочиндоо гарыг нь цайлгах бэлэг, сэлт өгдөг нь бидний эртнээс өвлөж ирсэн уламжлал, ёс заншил билээ. Тиймээс миний бие тэр дундаа төрд төлөөлж байгаа УИХ-ын гишүүний хувьд уулзалт хийж ахмадууддаа ажлаа тайлагнаж, хүндэтгэн уулзах нь зүйн хэрэг гэж бодож байгаа. УИХ-ын чуулган завсарласан энэ хугацаанд ахмад настнууд төдийгүй төрд төлөөлөх эрхийг олгосон иргэд сонгогчидтойгоо уулзаж хийж, хийхээр төлөвлөж байгаа зүйлсээ тайлагнана гэж бодож байна" гэв.

ШИНЭ МЭДЭЭ