МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дарханы багш нар цахим орчинд ажиллах боломж нээгдлээ
2023.03.27
Орон нутгийн хөгжил

Дарханы багш нар цахим орчинд ажиллах боломж нээгдлээ

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр /2023.03.25/ тойрогтоо ажиллах үеэрээ төрийн өмчийн ерөнхий боловсролын 14-н сургуулийн багш нарт сүүлийн үеийн Dell брэндийн I5 загварын 10, 11 дүгээр үеийн зөөврийн компьютерыг хүлээлгэн өглөө.

Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад 987 багш ажилладаг. Үүнээс Шарын гол, Хонгор, Орхон сумын 5 сургуулийн багш нар 100 хувь, Дархан сумын 9-н сургуулийн багш нарын 78 хувь нь буюу 772 багш нар өнөөдөр шинэ зөөврийн компютерээ хүлээн авлаа. Удахгүй 100 хувьд хүргэнэ.

Бид цахим эринд ажиллаж амьдарч байна. Бид бяцхан үр хүүхдүүдээ үүнд бэлтгэх, мөр зэрэгцэн амьдрах боломж бололцоог ерөнхий боловсролтой нь хамт олгох ёстой. Үүний тулд багш нарын сургалтын хэрэглэгдэхүүнийг цаг үетэйгээ тохируулж шинэчилж өөрчилж байх хэрэгцээ тулгардаг. Дархан-Уул аймаг энэ чиглэлд манлайлал үзүүлж, хичээж ажиллаж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ