Жаргалсайхан

ХУНАН

Албан тушаал
Хүний эрхийн үндэсний комиссын дарга
Мэргэжил
Эрх зүйч
Салбар
Хууль, эрх зүй
Туршлага
17 жил
Л.Оюун-Эрдэнэ: Хүний эрхийг хангаж, хамгаалах асуудлыг нэг цонхоор харах шаардлагатай
2023.04.18
Хүний эрх

Л.Оюун-Эрдэнэ: Хүний эрхийг хангаж, хамгаалах асуудлыг нэг цонхоор харах шаардлагатай

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр хийдэг өглөөний уулзалтаар хүний эрхийн чиглэлээр ажилладаг төр, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо.

Уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, Комиссын гишүүн Х.Мөнхзул, Г.Нарантуяа, Д.Сүнжид, Б.Энхболд болон хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.

Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг танилцууллаа. Энэ удаагийн 22 дахь илтгэлд нийт долоон бүлэг сэдвийн хүрээнд 43 саналыг боловсруулсан.

Үүнд,

  • Халдашгүй чөлөөтэй байх эрхийн хүрээнд Баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Сэжигтнийг баривчлах ажиллагаа, Бүх насаар хорих ял, Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ,
  • Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалтын хүрээнд тайван хуран чуулах болон Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, Төрийн бус байгууллагын эрх зүйн зохицуулалт,
  • Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудлын хүрээнд төрийн тусгай болон төрийн үйлчилгээний албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн төлөв, байдал, Хоригдлын хөдөлмөрлөх эрх,
  • Хүүхдийн эрхийн зарим асуудлын хүрээнд дотуур байран дахь хүүхдийн эрх хамгаалал, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөгжих эрхийн хэрэгжилт, мөн гэмт хэргийн холбогдогч, гэрч, хохирогч хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудалд Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооноос авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа.
  • Ахмад настны эрхийн хэрэгжилтийн асуудлын хүрээнд нийгмийн хамгаалал, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалуулах, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, хөгжих эрхийн хэрэгжилт,
  • Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг үндэсний эрх зүйн зохицуулалттай харьцуулан судалж, хүний эрх хамгаалагчдын эрхийг сайжруулах,
  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд улс төрийн хүрээн дэх жендэрийн ялгаварлан гадуурхалт, эмэгтэйчүүдийн оролцоо болон төрийн улс төрийн албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь, байр суурь, нөхцөл байдал зэргээр нийгэмд тулгамдсан асуудлыг тусгаж, цаашид авах арга хэмжээний талаарх саналыг тусгасан юм.

Түүнчлэн хүний эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал болон Комиссын зөвлөмж, шаардлагагыг биелүүлдэг байх, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүний эрхийн үндэсний индексийг боловсруулах зэрэг асуудлыг хөндөж, холбогдох саналыг гаргалаа.

Харин төрийн бус байгууллагын төлөөллийн зүгээс сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд анхаарах, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудад тусгасан хэвлэлийн эрх чөлөөг хумисан заалтыг хязгаарлах, нийтийн эрүүл мэндийг хамгаалахад анхаарах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг сайжруулах, Ерөнхийлөгч, УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн зардлын тайланг олон нийтэд нээлттэй ил тод мэдээлж байх, иргэдийн мэдэх эрхийг хүндэтгэх, хамгаалах зэрэг чухал асуудлыг хөндөв.

ШИНЭ МЭДЭЭ