Жаргалсайхан

ХУНАН

Албан тушаал
Хүний эрхийн үндэсний комиссын дарга
Мэргэжил
Эрх зүйч
Салбар
Хууль, эрх зүй
Туршлага
17 жил
“ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ ЗОРИГТОН-2023” хөрөг найрууллын уралдаан боллоо
2023.12.06
Хүний эрх

“ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ ЗОРИГТОН-2023” хөрөг найрууллын уралдаан боллоо

Монгол Улс Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан Ази тив дэх анхны улс болсон нь хүний эрх, тэр дундаа хүний эрх хамгаалагчдын эрхийг хамгаалах тогтолцооны суурь бүрдсэн.

Хүний эрх хамгаалагч эмэгтэйчүүдийн асуудлаарх олон улсын анхдугаар зөвлөлдөх уулзалтаар жил бүрийн 11 дүгээр сарын 29-ний өдрийг “Хүний эрх хамгаалагч эмэгтэйчүүдийн өдөр” болгон зарласан бөгөөд энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй, хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүд хүний эрхийн зөрчлийг таслан зогсооход өөрсдийн дуу хоолойг хүргэн, олон талт хэлбэрээр сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагааг явуулдаг уламжлалтай.

Хүний эрхийн Үндэсний Комисс, “Монголын Эмнести Интернэшнл”, “Монголын Эмэгтэйчүүдийн Сан”, “Оюу толгойн хяналт” Төрийн бус байгууллага, “Монголын Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв” хамтран Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, хамгаалахад оруулж буй хүний эрх хамгаалагчдын үүрэг, тулгамдаж буй сорилт, бэрхшээлийн талаар олон нийтэд таниулах зорилгоор хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудын дунд хөрөг найрууллын “ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ ЗОРИГТОН” уралдааныг 2018 оноос эхлэн зохион байгуулж байна.

“Хүний эрх хамгаалагч эмэгтэйчүүдийн өдөр”-ийг угтаж, хүний эрх хамгаалагч эмэгтэйчүүдийг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор уралдаанд оролцож, бүтээлээ ирүүлэх сэтгүүлчдийн тоо өнгөрсөн жилээс нэмэгдсэнээс үзвэл, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын хүний эрх хамгаалагчийн талаарх ойлголт, мэдлэг нэмэгдсэн, дагаад олон нийтэд таниулах хүсэл эрмэлзэлтэй байгааг харж болох юм.

НҮБ-ын “Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын 75 жил, Хүний эрхийг хамгаалагчийн тухай Тунхаглалын 25 жилийн ойн хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ ЗОРИГТОН-2023” хөрөг найрууллын уралдааныг зохион байгуулсан бөгөөд хүний эрхийг хамгаалах салбарт манлайлж, хувь нэмэр оруулж буй хүний эрх хамгаалагчид, хүний эрхийн зүтгэлтнүүдийн үйл ажиллагааг тодорхой жишээн дээр харуулж, “хүн бүрт хүний эрх хамгаалагч болох, тэднийг хамгаалах хэрэгтэй юм байна” гэсэн агуулгын хүрээнд “Мобайл журнализм” (МОЖО)-ийн арга, техник ашиглан “Хүн төвтэй түүх” бүтээх бүтээлийн төрлөөр зарласан уралдааны шагналын эздийг шалгарууллаа.

“Мобайл журнализм” буюу МОЖО нь гар утсаа ашиглаж, бүтээл бүтээх шинэлэг аргачлалыг хөрөг найрууллын уралдаанаар Монголд нэвтрүүлсэн бөгөөд цаашид сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжтойгоороо давуу талтай юм.

Арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулах болох шалтгаан, хуулийн төсөл боловсруулах явцад тулгамдсан асуудлыг оролцогчдод хуваалцаад хүний эрх хамгаалагчийг нийгэмд таниулахад залуу үүрэг, оролцоо туйлын чухал болохыг онцолсон юм.

Харин Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин нөхцөл байдлыг дүгнэж хэлсэн. Тэрбээр “Комиссын дэргэд орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо байгуулагдаж, хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж байна. Мөн Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар тухайн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага нь дотоод үйл ажиллагаандаа хүний эрх хамгаалагчийн эрхийг хүндэтгэж, хамгаална, мэдээллээр хангана гэж заасан байдаг. Хуулийн энэ заалтыг мөрдөж ажиллах аргачлалыг Комисс боловсруулахаар ажиллаж байна. Мөн хуульд хүний эрх хамгаалагчийн гомдол, мэдээллийн сантай байхаар заасан. Одоогоор журам боловсруулж, олон улсын туршлага судлах зорилгоор холбогдох байгууллагаас санал авч байна. Эдгээрээс үзвэл, хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах тогтолцоо хангалттай бүрдсэн. Хэрэгжилтийг хангахад түлхүү анхаарах шаардлага бий” гэсэн юм.

“Хүний эрх хамгаалагч зоригтон-2023” хөрөг найрууллын уралдааны хүрээнд мэдэх эрх, сонгох эрх, цэвэр усаар хангагдах эрх, эмэгтэйчүүдийн эрх болон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хамгаалагчдын талаарх сэтгүүл зүйн МОЖО төрлийн 11 бүтээл хүлээн авсан. Тухайлбал,

  • · Дэд байрыг хүний эрх хамгаалагч М.Энхбадралын талаар бэлтгэсэн сэтгүүлч Б.Уянга, Г.Нямсүрэн нарын “Мэдэх эрх хамгаалагч” бүтээл
  • · Гутгаар байрыг хүний эрх хамгаалагч Л.Сүрэнхүүгийн талаар бэлтгэсэн сэтгүүлч Т.Баярмаагийн “Шүүхэд ялагдсан ч түүхэнд ялж яваа зоригтон” бүтээл
  • · Тусгай байрыг хүний эрх хамгаалагч Д.Гантөрийн талаар бэлтгэсэн сэтгүүлч Я.Хулангийн “Үр хойчдоо эд хөрөнгөөс илүү амьдрах орчин үлдээе гэсэн зорилгоосоо үл няцагч малчин” бүтээл
  • · Тусгай байрыг хүний эрх хамгаалагч Ц. Мандхайхатаны талаар бэтгэсэн сэтгүүлч У Түвшинбаярын “Иргэний нийгэм үгүй бол ардчилалд агаар дутна” бүтээл
  • · Тусгай байрыг хүний эрх хамгаалагч Ж.Чанцалдуламын талаар бэлтгэсэн сэтгүүлч Т.Намуунболорын "Яс нарийн бичиг" бүтээл тус тус эзэлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ