2023.07.07
Улстөр
Засгийн газарт хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэл өглөө
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.07/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар "Хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийж, баталлаа.
Тогтоолын төслийг УИХ-ын ЭЗБХ-оор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа.